АНУ-ын хил давахыг оролдсон Мексик иргэдийн тоо эрс нэмэгджээ

АНУ-ын хил, гаалийн хяналтын алба өнгөрсөн сард Мексик улстай залгаа бүсэд нийт 171 мянга гаруй дүрвэгчийг саатуулсан нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар мэдэгджээ. Мексикээс хууль бусаар хил давахыг завдаж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены цагаачлалын бодлого зөөлдөж байгаагийн тод жишээ гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байгаа юм.

Мексикээс хууль бусаар хил давахыг завдаж байгаа хүмүүсийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ард иргэд, сөрөг хүчний зүгээс хатуу шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайлбал, АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаа хууль бус цагаачлалд хэтэрхий зөөлөн бодлого баримталсны улмаас ийнхүү өсөж байна гэж бүгд найрамдах намын гишүүд мэдэгджээ. Түүнчлэн өнгөрөгч 2-оос 3-р сарын хугацаанд Мексиктэй залгаа хилд насанд хүрээгүй 18 мянга гаруй хүүхэд саатуулагдсан нь өмнөх сарын үзүүлэлтээс 99 хувиар өсжээ. Түүнчлэн мөн ижил хугацаанд 53 мянга гаруй хүн гэр бүлээ дагуулан АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон талаар АНУ-ын хил, гаалийн хяналтын албаны хүмүүс мэдээлсэн байна. Латин Америкийн орнуудаас сүүлийн 20 жилд байгаагүй их хууль бус цагаачид АНУ руу орж ирэх болно гэж АНУ-ын дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркас анхааруулсан байна. 2020 оны 12 сарын байдлаар АНУ-д Мексикийн очсон 11 сая цагаач иргэн байгаа бөгөөд үүнээс 98 хувь нь буюу 10.9 сая гаруй нь бичиг баримтгүй иргэд байна.