Жирэмсэн эхчүүдэд “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэхгүй байх зөвлөмж өгч байна

Манай улсад жилд дунджаар 70 гаруй мянган эх амарждаг гэх статистик тоо байна. Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд “ковид 19” халдварын эсрэг вакцинд хамрагдаж болох эсэх ойлголт нийгэмд зөрүүтэй байна. Хэдийгээр “ковид 19”- ийн эсрэг вакциныг сөрөг нөлөөгүй гэж байгаа ч жирэмсэн эхчүүдэд хэрхэн нөлөөлөхийг талаар судалгаа манай улсад төдийгүй дэлхйи дахинд хомс байна. Олон нийтийн сүлжээгээр вакцин хийлгэсэн жирэмсэн эхчүүд үр зулбах, эсвэл үргүйдэж байгаа гэх зэрэг ташаа мэдээлэл гарч эцэг, эхчүүдийг айдаст автуулаад байгаа. Тэгвэл холбогдох мэргэжилтэн жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхгүй байх зөвлөмж өгч байна.