Японы төв банк дижитал валютын эхний үе шатны туршилтыг эхлүүлжээ

Японы төв банк дижитал валютын эхний үе шатны туршилтыг эхлүүлснээ өчигдөр буюу даваа гарагт мэдэгджээ. Төв банкны мэдэгдэлд дурдсанаар судалгаагаар дижитал валютын үндсэн бүтэц, функцийг туршихыг зорьж байгаа бөгөөд одоогоор энэ төрлийн валютыг ард иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг гаргаагүй байгаа байгаа юм байна. Энэ төрлийн судалгааг БНХАУ тэргүүлж байгаа бөгөөд дижитал юанийн олон нийтийг хамруулсан туршилтыг явуулаад байна. Дэлхийн олон улс оронд дижитал мөнгө, биткоиныг хууль бусаар борлуулах, үйл ажиллагаа явуулах тохиолдол нэмэгдээд байгаа бөгөөд хамгийн сүүлд  өмнөд солонгосын Сувон хотын прокурорын газар хууль бус үйл ажиллагаанаас олсон хэмжээний биткоиныг зарж, улсын орлого болгосноо саяхан мэдээлсэн юм. Хэдийгээр тус хэрэг 2017 оны хавар болсон ч өмнөд солонгост улсын орлого болгосон криптовалютыг хэрхэн зарцуулах тухай хууль байгаагүй тул хураагдсан биткоинуудыг дөрвөн жилийн турш хадгалж байжээ. Харин криптовалютын тухай шинэ хууль гуравдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул хураагдсан 191 биткоиныг бирж дээр зах зээлийн ханшаар зарсан байна. 2017 онд хураагдах үеэр 191 биткоины үнэлгээ 270 сая вон байсан бол гуравдугаар сарын 25-ны өдөр зарахад 12.29 тэрбум вон буюу хөрөнгийн хэмжээ 45 хувиар дахин өсжээ.