Автомашины улсын дугаарын хязгаарлалтыг зөрчсөн жолооч нарыг торгоно

Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжүүлж, улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хорио үргэлжилж байна. Нийслэлд автомашины улсын дугаараар хязгаарласан учраас үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд, жолооч нар хязгаарлалтын дүрэм зөрчвөл зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авах юм байна. 

Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 15 салбар, байгууллагын ажилтнууд хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болсон. Гэхдээ 4-р сарын 10-25 хүртэлх хугацаанд хуанлийн өдрийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл 4-р сарын 11, 13, 15, 17, 19, 21, 23-ны өдөр сондгой улсын дугаараар төгссөн автомашинтай, зөвшөөрөгдсөн салбарын жолооч нар хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. Харин 4-р сарын 12, 14, 16, 18, 20, 22, 24-ны өдөр тэгш улсын дугаараар төгссөн автомашинтай, зөвшөөрөгдсөн салбарын ажилтнууд автомашинтайгаар өглөөний 07:00-21:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.