Оргосон хоёр цэргийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс баривчилжээ

Өнгөрөгч 10-р сард цэргийн албанд татагдаж, Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан Ховд аймгийн харьяат 19 настай Х, Орхон аймгийн харьяат М нарын хоёр цэрэг энэ сарын 8-нд харуулын даргаа буудаж, галт зэвсэгтэйгээр оргон зайлсан талаар мэдээлж байсан.  Улмаар цагдаагийн байгууллага болон хил хамгаалах газраас эрэн сурвалжлах ажиллагааг явуулж Алтай сумын нутгаас 50 км зайд зугтсан болохыг олж тогтоогоод байсан юм. Тэгвэл оргон зайлсан хоёр цэргийг Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 4-р сарын 11-ний өглөөний 10:20 цагт ямар нэгэн эрсдэлгүйгээр баривчилсан болохыг мэдээллээ. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж ажиллана.