5-р сарын 1 гэхэд нийслэлийн иргэдээ 1-р тун вакцинд 100 хувь хамруулах засгийн газрын төлөвлөгөө биелэхээргүй байна

Улсын хэмжээнд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын үед  дархлаажуулалтын хурдыг 2 дахин нэмэгдүүлж, 5-р сарын 1 гэхэд нийслэлийн 1 сая хүнийг 1-р тун вакцинд 100 хувь хамруулахаа засгийн газар мэдэгдсэн. Гэвч хатуу хөл хорионы хугацаанд дархлаажуулалтыг зогсоохоор  шийдвэрлэснээ  иргэдийн бөөгнөрөл үүсгэх эрсдэлтэй гэж тайлбарласан. Тэгвэл 4-р сарын 25-аас дархлаажуулалтыг хуваарийн дагуу үргэлжлүүлэн явуулахад иргэдээ 1,2-р тун вакцинд хамруулах засгийн газрын төлөвлөгөө биелэгдэхээргүй  байгаа юм.Манай улс 2-р сарын 22-нд анх БНЭУ-ын засгийн газрын дэмжлэгээр астразенека, ковишьелд вакциныг 150 мянган тунг хүлээн авсан. Мөн 2-р сарын 22-нд БНХАУ-ын зг-ын буцалтгүй тусламжаар синофарм үйлдвэрийн 300.000 тун вероселл вакциныг татан авсан. 2-р сарын 27-нд хувийн хэвшлийн компани анх удаа вакцин импортолж, ОХУ-ын спутник-в вакциныг 10.000 тунг оруулж ирсэн. Харин ОУ-ын ковакс хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувь буюу нийт 600.000 иргэнийг хамруулах 1.2 сая тун вакциныг үе шаттайгаар авахаар болж, эхний шатны хуваарийн дагуу 3-р сарын 12-нд бнсу-д үйлдвэрлэсэн 14.400 тун астразенека вакцин, 3-р сарын 26-нд 25.740 тун АНУ-ын файзер вакциныг хүлээн авсан. Харин 4-р сарын 2-нд МОНГОЛ улс БНХАУ-аас худалдан авахаар төлөвлөсөн 900.000 тун вакцины эхний ээлж болох  синофарм үйлдвэрийн 300.000 тун вакциныг хүлээн авсан. Ингэснээр манай улс төр болон нэг хувийн хэвшлийн компани нийлсэн 800.140 тун вакцины нөөцийг бүрдүүлжээ. Харин 4-р сарын 10-ны байдлаар 608.103 хүнийг дархлаажуулсан байна. Үүнээс 3000 орчим хүн л 2 тун вакцин хийлгэжээ. Гэтэл засгийн газраас 5-р сарын 1 гэхэд нийслэлийн 1 сая 80 мянган хүнийг 1-р тун вакцинд 100 хувь хамруулахаар төлөвлөөд байсан. ГХЯ-аас мэдээлснээр, ирэх 10 хоногийн хугацаанд БНХАУ-ын вероселл, харин 4-р сардаа багтаан ОХУ-ын спутник-в вакциныг татан авна гэж урьчилан мэдээллээ. Гэхдээ 5-р сарын 1-нд нийслэлийн иргэдээ 100 хувь дархлаажуулна гэх засгийн газрын амлалт биелж амжихааргүй байна.