Цаг агаар илүү дулаарсан үед авто замын нүхэн гэмтлийг засварлана 

Нийслэлд хөл хорионы дэглэм тогтоосноор авто замын ачаалал эрс буураад байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн зүгээс авто замын нүхэн гэмтлийг нөхөж засах нь зүйтэй гэж үзэж байна. Тэгвэл уг асуудлыг холбогдох байгууллагаас тодруулахад одоогийн байдлаар авто зам дээр үүссэн зааг болон замын тэмдэг тэмдэглэгээний өнгийг тодруулж сэргээх боломжтой байна гэлээ. Харин цаг агаар дулаарах үеэс авто замын нүхэн гэмтлийг засварлана. Учир нь гадаах орчны температур 15 градусаас дээш дулаарах үеэс засвар эхлүүлэх боломжтой байдаг юм байна. Мөн нийслэлийн хэмжээнд 40 гаруй томоохон хэсгийг хамарсан авто зам дээрх нүхэн гэмтлийг засварлахаар төлөвлөж байна гэлээ.