ПСР шинжилгээг хуурамчаар үйлдсэн гэх ХӨСҮТ-ийн эмч нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна. Уг асуудалд ХӨСҮТ-ийн нэр бүхий гурван эмч холбогдож цахим орчинд нэр нь цацагдаад байгаа. Тэдний төлөөлөл болон эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний холбоо дээрх асуудалд тайлбар өглөө. ПСР шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэгдэж байгаа эмч нарын төлөөлөл бид зөвхөн шинжилгээ авах ажлыг хийж байгаа. Хариуг өөрчлөх эрх боломж байхгүй гэсэн тайлбарыг өгч байна.
Тэд эрүүд мэндийн сайдад хандаж эрүүл мэндийн салбарын ажилтнууд халдварт өвчинтэй тэмцэх хүнд нөхцөлд ажиллаж байхад ХӨСҮТ-ийн ажилтнуудыг хуурамч шинжилгээний хариу гаргадаг гэж цахим орчинд буруутгаж байна. Буруутай нь тогтоогдоогүй байхад тодорхой нэр зарлаж байгааг эсэргүүцэж байна. Нэр хүндийг сэргээх, салбарын эмч ажилтнуудын урамшууллыг бүрэн олгоно уу? гэсэн мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийн хариуг 4 дүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг хүслээ.
Түүнчлэн, ХӨСҮТ-ийн эмч нарын төлөөлөл өнгөрсөн хугацаанд бидний санал зөвлөмжийг сонсдоггүй байсан. Сайд дарга нарын дэргэд байгаа зөвлөх эрдэмтэн мэргэжилтэнгүүд хөл хорио тогтоох шаардлагагүй гэж хэлэхэд цар тахалтай нүүр тулж байгаа бид гайхаж байсан. Дарга нарын гаргасан шийдвэр буруу байсан гэдгийг өдөрт 1000 даваад байгаа халдварыг тохиолдлын тоо нотлож байна гэсэн юм.