Халдварын тохиолдол ихсэж, эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж байгаа ч эмнэлгийн ор дэлгэх ажлыг шат дараатай хийх боломжтой. Харин дэлгэсэн орон дээр хэвтэх өвчтөнүүдийг эмчлэх хүний нөөц дутагдалтай байгааг эрүүл мэндийн яамнаас мэдээлсээр байгаа. Тиймээс сайн дураар цар тахлын хариу арга хэмжээнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэж байна.
Цар тахлын эсрэг ялангуяа эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, унтуулгын чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтнүүд нэн хэрэгцээтэй байгаа юм байна. Одоогоор сайн дураар цар тахлын хариу арга хэмжээнд ажиллах эмч, эмнэлгийн 100 гаруй ажилтнууд эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгүүлээд байна. Цар тахлын эсрэг дайчлагдан ажиллахаар хүсэлтээ өгсөн эмч, ажилтнуудыг бүртгэж мэргэшил, чиглэлээр нь ангилсны дараагаар цалин урамшууллыг УОК-т танилцуулж тогтоолгоно. Мөн төр, хувийн хэвшлийн эмнэлгийн ажилчдыг дайчлах зохион байгуулалтын ажил хийгдэж байгаа юм байна