Энэ удаагийн хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн салбарынхны автомашинд замын хөдөлгөөнд оролцох эрх бүхий QR код олгож байгаа юм. Тэгвэл явганаар зорчигчид ажлын болон иргэний үнэмлэх, ажлын тодорхойлолтод үндэслэн өглөөний 7-9 болон оройн 17-20 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно. Харин 20 цагаас бүх зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай УОК-ийн тогтоолд тусгажээ.
Хөл хорионы үеэр яаралтай түргэн тусламжийн төвийг эрчимжүүлэн ажиллуулна. Учир нь эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээ авах иргэдэд зөвхөн яаралтай тусламжийн байгууллагаас гэрт нь очиж үйлчилгээ үзүүлнэ гэдгийг холбогдох мэргэжилтэн хэллээ. QR код олгох ажлын хэсгээс эмнэлгийн нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг хязгаарлалттай цагаар зорчуулна. Харин яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлага гарсан иргэд эмчийн үзлэгт хамрагдах эмчийн тамгатай бичгээ үзүүлэн зорчих боломжтойг тайлбарлалаа. Хэрэв энэ хугацаанд QR код бүхий зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, хязгаарлалт тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцсон бол цагдаагийн алба хаагч нар зөвшөөрлийг нь тухай бүрд цуцлах юм байна.