Үйлдвэрчний эвлэлд нэгдсэн 450 мянга гаруй ажилтан, ажил олгогч 7-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж, тус шийдвэрийг цуцлуулах ажил удаашралтай байгааг МҮЭХ-нд сануулж, санал гомдол ирүүлсээр байгаа юм байна. Тиймээс өнөөдөр МҮЭХ-оос шийдвэр гаргагчид уг асуудлаар дорвитой шийдэл гаргахгүй бол ажил хаялт зохион байгуулахаас өөр аргагүйд хүрч байгаагаа мэдэгджээ.
МҮЭХ-ны шаардлагаар хоёрдугаар 25-нд хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хороо хуралдаж нийгмийн даатгалыг нэмэгдүүлсэн шийдвэрийг нэн даруй цуцлах, 2017 оны нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан. Гэвч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй, удаашралтай байна. Тиймээс засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шийдвэрээ яаралтай цуцлахыг МҮЭХ дахин сануулж, мэдэгдэл хийсэн юм.
2021 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 21000 аан 160000 нийгмийн даатгал төлөгч нийгмийн даатгалын 120,3 тэрбум төгрөгийн өртэй байна. Түүнчлэн ажил олгогч эздийн холбооноос хийсэн судалгаагаар ААН-үүд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлбэл ажлын байраа цөөлөх, татвараас зайлсхийх бусад арга хэмжээ авахаас өөр сонголтгүй гэж хариулсан байна
Цар тахлын үед нийгмийн даатгалын нэмэгдүүлэх нь олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэж, хэдэн мянган хүнийг ажлын байргүй болгох эрсдэл үүсгэхээр байна. Цаашилбал далд эдийн засгийг цэцэглүүлэх ажил болно гэдгийг ч мэргэжилтнүүд анхааруулсаар байна