БНАСАУ БНХАУ-тай далайн худалдаагаа сэргээж эхэллээ

БНАСАУ “Ковид-19” цар тахлын улмаас өнгөрөгч оны 7-р сараас хойш хилээ хаагаад байсан юм. Тэгвэл тус улс өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн БНХАУ-ын далайн боомтуудтай залгаа хилээ нээж эхэлжээ. Одоогоор чухам ямар бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа нь тодорхойгүй байгаа ч БНСУ-ын тагнуулын газраас Умард Солонгосоос БНХАУ руу төмрийн хүдэр тээвэрлэж байх магадлал өндөр гэж мэдээлжээ. 15 сарын турш хилээ хаасан БНАСАУ эх газрын Хятадын боомтуудаар хийдэг далайн тээвэрлэлтээ нээгээд байна. Тэгвэл Японы “Санкей” сонинд БНСУ-ын тагнуулын газраас Умард Солонгосоос төмрийн хүдэр тээвэрлэсэн тохиолдлууд бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Умард Солонгосыг дээрх бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний хүрээнд хориглосон юм. Гэхдээ эх газрын Хятадын гаалийн статистик мэдээлэлд дурдсанаар, дээрх хоёр улс хоорондын далайн худалдааны өнгөрөгч 1,2 дугаар сарын эргэлтийн хэмжээ тэг рүү дөхөж байсан бол гуравдугаар сард нэмэгдэж, 14.3 сая ам.доллар болсон байна. БНХАУ-аас БНАСАУ руу одоогоор голчлон химийн бордоо, хортон шавьж устгах бодис нийлүүлж байгаа бол тун удахгүй төмөр замаар худалдааны эргэлтийг сэргээхээр зэхэж байна гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна.