Дэлхийн мөсөн голууд хурдацтайгаар хайлж байна

Дэлхийн мөсөн голууд сүүлийн жилүүдэд хурдацтайгаар хайлж байгааг олон улсын эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар тогтоожээ. АНУ-ын “Наса” агентлагийн Терра хиймэл дагуулаас авсан дүрслэлийг ашиглан дэлхийн 220 мянга орчим мөсөн голыг судлаачдын баг судалсан байна. АНУ-ын “Наса” агентлагийн Терра хиймэл дагуулын тусламжтайгаар 2000-2019 оны хооронд дэлхийн 220 мянга орчим мөсөн голыг судлаачдын баг судалжээ. Хиймэл дагуулын дүрслэлийн үр дүнд 21 дүгээр зуун гарснаар эхний хорь орчим жилийн хугацаанд жилд дунджаар 267 тэрбум тонн буюу 267 гегатонн мөс хайлсныг тогтоосон байна. “Nature” сэтгүүлд нийтэлсэн энэхүү судалгаанд дурдсанаар, ийнхүү хайлсан мөсний хэмжээ нь дэлхийн далайн усны түвшинг 21 хувь буюу 0.7 миллиметрээр нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм байна. Мөсөн голуудын хайлах явц жил ирэх тусам нэмэгдэж, 2000-аад оны эхээр жилд дунджаар 227 гегатонн мөс хайлж байсан бол 2015 оноос хойш нэг жилд 298 гегатонн болж өссөн нь ажиглагджээ.