Манай улсад жилд 500 орчим хүн амь зам тээврийн ослын улмаас нас барж байгаа тухай тоон мэдээлэл байна. Энэ он гарсаар зам тээврийн ослын улмаас 486 хүн гэмтэж, 72 хүний амь хохирчээ. Ослын улмаас хүүхэд амь насаа алдах тохиолдол ч буурахгүй байна. Тодруулбал, энэ онд 1 нас 4 сартайгаас 15 насны 9 хүүхэд ослоор энджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, мотоциклтой болон автомашинтай замын хөдөлгөөнд хурд хэтрүүлэх нь хүний амь хохирох тохиолдлын 90 орчим хувийг эзэлж байна. Харин 4 сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 06-н өдрийн хөл хорионы үeр дуудлага мэдээлэл 66 хувиар, үүнээс зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 67 хувиар, хүний амь хохирох тохиолдол 71 хувиар, хүн гэмтэж бэртэх тохиолдолд 63 хувиар тус тус буурсан байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа машинд мөргүүлсэн, хөдөө орон нутагт хээрийн замд мотоциклтэй хурд хэтрүүлснээс осол аваар гаргасан дуудлага мэдээлэл мөн ирж байна. Түүнчлэн хөдөө орон нутагт мотоциклын ослоор амь насаа алдах тохиолдлууд ч байгаа учраас иргэд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.