ЭМЯ-аас ААН, ажил олгогч нарт мэдээллийг хангалттай өгснөөр хүний эрхийг зөрчсөн үйлдлүүд гарах нь багасна

Зарим аж ахуй нэгж байгууллагын зүгээс өвчлөөд эдгэсэн болон гэрээсээ ажиллаж байсан ажилтнуудаасаа оффист ажиллахын өмнө заавал эсрэг биеийн шинжилгээ хийлгэхийг шаардаж байгаа талаарх гомдол манай редакцад ирснийг та бүхэнд хүргэе. “Халдвараар өвчлөөд өрхийн эмнэлгийн зүгээс эдгэрсэн учраас нийгмийн харилцаанд орж болно гэсэн зөвшөөрлийн дагуу ажилдаа очих гэтэл ажил олгогч нь эсрэг биеийн шинжилгээ өгч, дархлаа тогтсон эсэхээ шалгуулахыг шаарджээ.” Гэтэл нийтээр халдвар тархсан цар тахлын энэ үед ажилтнуудаасаа эсрэг биеийн шинжилгээ шаардаж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхий нийтэд 150 сая гаруй хүнийг хамраад байгаа цар тахлын үед ажилтнуудаасаа эсрэг биеийн шинжилгээ шаардах нь зөв эсэхийг хүний эрхийн үндэсний комиссоос тодруулсан юм. Эсрэг биеийн шинжилгээ цаашлаад вакцинд хамрагдахыг ажил олгогч ажилтнуудаасаа шаардах нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл талаар ийнхүү хүний эрхийн үндэсний комиссоос хэлж байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй шалтгаанаар төрийн үйлчилгээнээс хоцрох ёсгүй. Гэвч аливаа хувь хүн бусдын эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй байх ёстой гэдгээ ухамсарлах нь зүйтэйг мөн хэлсэн юм.