Өнөөдрийн байдлаар Монгол улсад “Ковид-19”-ийн халдвараар өвчлөөд эдгэрсэн 46 мянга гаруй иргэн байна. Тэгвэл тэдгээр иргэдийн дунд вакцин хэзээ хийлгэх, нэг тун хийлгэх үү, 2 тун хийлгэх үү гэдэг асуулт байсаар байна. Учир нь эдгээд эмнэлгээс гарах үед 3-6 сарын дараа вакцин хийлгэхийг эмчлэгч эмч нар нь зөвлөснийг олон иргэн хэлж байна. Тэгвэл 5 дугаар сарын 9-өөс эрүүл мэндийн сайдын тушаалаар “Ковид-19”-ийн эсрэг вакцины эхний тун хийлгэсэн болон вакцинд хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс 21 хоногийн дараа вакцинд хамрагдах болсон. Хэрвээ огт вакцин хийлгээгүй үедээ халдвар авч, батлагдсанаас хойш 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол яаралтай эхний тунгаа хийлгэж, 2 дахь тунгаа товлосон хугацаанд нь хийлгэнэ. 1-р тунгаа хийлгэсний дараа халдвар авснаас хойш 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол хугацаа алдалгүй 2-р тундаа хамрагдахыг эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Харин 2 тундаа хамрагдсаны дараа “Ковид-19”-ийн халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүс вакцинд хамрагдахгүй.
