БНЭУ-д “Хар мөөгөнцөр” халдвараар өвчилсөн 9000 гаруй тохиолдол бүртгэгджээ

БНЭУ-д “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдол эрчимтэй бүртгэгдэх болсон энэ үед цар тахлаар өвдөөд эдгэсэн олон мянган хүний дунд “Хар мөөгөнцөр” илрэх болжээ. БНЭУ-ын эмч мэргэжилтнүүдийн зүгээс “Ковид-19”-ийн халдварыг эмчилдэг эмээс үүдэлтэй байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Хар мөөгөнцөр өвчнөөр өвчилсөн дийлэнх тохиолдол нь “Ковид-19”-ийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст илэрч байгаа бөгөөд 12-15 хоногийн дараа уг өвчний шинж илэрч байгааг БНЭУ-ын мэргэжилтнүүд хэвлэлд ярьжээ. Түүнчлэн чихрийн шижинтэй хүмүүс энэ өвчнөөр өвчлөх эрсдэл илүү өндөр эрсдэлтэй байгааг мэдээлсэн байна. БНЭУ-ын эрүүл мэндийн сайд Лав Агарвал тус улсын 29 мужийн захирагчид бичсэн захидалдаа хар мөөгөнцрийн өвчлөл тахлын хэмжээнд хүрсэн тул “Онц байдал” зарлах шаардлагатайг мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар БНЭУ-ын 15 мужид 9 мянга орчим хүн “Хар мөөгөнцөр”-өөр халдварласан байгаа юм. Энэтхэг улсын эмч нар өнгөрөгч онд энэ төрлийн өвчнөөр өвдсөн тохиолдол 1-2 бүртгэгддэг байсан талаар анхааруулжээ. Нэн ховор халдвар нь өвчтөний биеийг хүнд гэмтээдэг тул нийт өвчтөний 80 хувьд мэс засал хийх шаардлагатай байдаг байна.