Их британийн “Виржин Галактик” компани сансрын хөлгийнхөө шинэ загварыг анх удаа туршлаа

Өнгөрөгч 22-ны өдөр их британийн Тэрбумтан Ричард Брэнсоны “Виржин Галактик” компани сансрын хөлгийнхөө шинэ загварыг анх удаа туршсан байна. Хэдийгээр энэхүү туршилтыг энэ оны хоёрдугаар сарын 13-нд явуулахаар төлөвлөж байсан боловч сансрын хөлгийн  техникийн үзүүлэлтүүдэд нэмэлт үзлэг хийхээр хойшлуулсан байжээ. Задгай сансрын аялалд зориулсан “Виржин Галактик” компанийн хөлгийг Ану-ын Нью-Мексик мужид туршсан бөгөөд нисэх онгоц-зөөгч “Ви Эм Эс Ийв” пуужингаар 89 орчим км-ийн өндөрт гарч чаджээ. Тус сансрын хөлөг онгоц нэг цагт 3675 км хурдтай нисэж чадсан бөгөөд Нью-Мексик дахь сансрын буудалд амжилттай газардсан байна. “Виржин Галактик” компани сансар хоорондын анхны нислэгээ 2021 оны сүүлчээр хийх магадлалтай байгаа байгаа юм. Цаг хагасын хугацаанд задгай сансарт үргэлжлэх уг аялалд одоогийн байдлаар дуучин, жүжигчин тэргүүтэй 600 орчим хүн бүртгүүлсэн байгаа юм байна. Харин задгай сансрын аялалд бүртгүүлсэн хүн тус бүр 250 мянган ам. Доллар төлж бүртгүүлжээ.