Гаалийн хяналтын бүсэд иргэд, ААН-ийн ачаа бараа гацсан асуудлыг шийдвэрлэсэн гэв

Өчигдөр Улаанбаатар хотын гаалийн газраас хүлээгдэж байгаа ачаа барааны эргэлт болон улсын төсвийн орлогын талаар мэдээлэл хийсэн байна. Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зарим иргэн, ААН-ийн барааны бөөгнөрөл гааль дээр үүсээд байсан. Тэгвэл энэ сарын 6-ны өдрөөс эхлэн гаалийн байгууллага уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн бөгөөд гааль дээр ачаа бараа гацсан асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг хэллээ. Статистик мэдээллээс харахад энэ оны эхний таван сарын экспорт болон импортын тоог 2020 оныхтой харьцуулахад тус бүр нэмэгдсэн мэдээлэл байна. Тухайлбал экспорт 152 гаруй хувиар, импорт 22 орчим хувиар тус тус нэмэгджээ.