Нигерийн баруун нутгийн Тегина хотод байрладаг Исламын шашинт сургууль руу зэвсэгт этгээдүүд халдаж, 6-18 насны 200 гаруй сурагчийг хулгайлсныг эрх баригчид мэдээлжээ. Тус хотын оршин суугчдын мэдээлснээр, зэвсэгт этгээдүүд сургуулийн талбайд нэвтэрч, сурагчдыг хулгайлсан бөгөөд халдлагын үеэр 2 хүн бэртэж, нэг нь амиа алдсан байна. Сүүлийн саруудад Нигери улсад оюутан, сурагчдыг барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж, их, дээд болон дунд, ахлах сургууль руу халдах тохиолдлууд гарах нь ихсэж байна. 2021 он гарснаас хойш тус улсад дунд сургууль болон их дээд сургуулиудаас 700 гаруй оюутан, сурагчдыг хулгайлсан байна. Нигери улсын засгийн газраас зэвсэгт бүлэглэлүүдэд 5 сая ам. Доллар өгч, дийлэнх сурагчдыг эсэн мэнд, аюулгүй ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Хүүхэд хулгайлах гэмт хэрэг ихсэх болсноос үүдэн орон нутгийн эрх баригчдын шийдвэрээр 3 дугаар сараас хойш нигерийн хойд нутагт 600 гаруй сургууль хаагдаж, суралцагсдыг илүү аюулгүй бүс нутгийн сургалтын байгууллагууд руу шилжүүлсэн байна. Үүнээс гадна Нигери улсын хэмжээнд дунд сургууль болон их дээд сургуулийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг чангатгаж, эхэлжээ.