Улсын хэмжээнд 2.151.329 хүн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ

Энэ оны 2-р сарын 1-ний өдрийн байдлаар Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2.159.203 сонгогч бүртгэгдсэн байсан. Харин сонгууль болохоос 2 хоногийн өмнөх байдлаар буюу 6-р сарын 7-нд эцэслэгдсэнээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоо 2.151.329 болж, энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй иргэд албажлаа. Сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудсанд 4-р сарын 1-ээс сонгууль дуусах өдөр хүртэл байршуулдаг. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй иргэд танилцана. Өөрөөр хэлбэл энэ жилээс эхлэн иргэд burtgel.gov.mn цахим хуудсаар дамжуулан иргэд өөрийн хаяг дээрх бусад сонгогчдын нэрийн жагсаалтыг хянахаас гадна аль хэсгийн хороо буюу санал авах байрт очиж саналаа өгөх байршлын мэдээллийг давхар авна.