ХУД-ийн 17-р хороонд 19 ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцалж, авто машины болон дугуйн зам тавина

Туул голын эрэг дагуу зөрчилтэйгөөр олгосон зарим газрын асуудлыг эргэн харж, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор болсон байна. Ингэхдээ ХУД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт туул гол дагуулж, амины болон орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар эзэмшсэн 19 ААН-ийн эрхийг хүчин болгож, газрын албанаас албан шаардлага хүргүүлжээ. Газрыг чөлөөлсний дараагаар хүчингүй болсон байршилд авто машины хатуу хучилттай зам, дугуйн зам барих юм байна.

Нийслэл хотод үе үеийн дарга нарын балгаар хязгаарласан бүсэд газар олгож, туул голын эрэг дагуух газар сүүлийн хэдэн жил эрчимтэй барилгажсан. Тодруулбал, ХУД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрээр жишээ авахад 2008 онд анх амины орон сууцны хотхоны зориулалтаар 5 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлж, 2010 онд тухайн газрыг 4 хувааж нэр шилжүүлэн, эцэст нь 2017-2019 онд 18 иргэн, ААНБ газар эзэмших эрхтэй болжээ. Гэтэл эдгээр нь дараах хууль, тогтоомжийг зөрчсөн учраас газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох юм байна.

Одоогоор газар чөлөөлөлтийн бэлтгэл ажил явагдаж байна. Улмаар хүчингүй болсон байршилд буюу зайсангийн гүүрнээс Ханхилсс хотхон хүртэл 1 км хатуу хучилттай авто зам, явган болон дугуйн зам тавина. Мөн Зайсангийн гүүрнээс Маршлын гүүр хүртэл туул голын далан дагасан дугайн зам тавихаар төлөвлөжээ.