БНХАУ-ын төв банкнаас крипто гүйлгээг хориглох ёстой гэж мэдэгджээ

БНХАУ-ын төв банкнаас крипто валютаар арилжаа хийх боломжгүй гэсэн мэдэгдлийг өнгөрөгч 17-ны өдөр гаргажээ. Эх газрын Хятадын төв банкны ахлах мэргэжилтэн И Ганг БНХАУ дахь цахим валютын гүйлгээг зогсоож цаашид зах зээл дээрх крипто валютын өсөлтөд тогтмол хяналт тавих ёстой гэж мэдэгдсэн байна. Бээжингийн эрх баригчид өнгөрсөн 5-р сард цахим валютын зах зээлийг доргиож, урт хугацааны турш цахим валютын арилжаа, олборлолтыг хориглож байгаагаа мэдэгдсэн юм. Хориг тавих мэдээлэл гарсан даруйд цахим валютуудын ханш унаж эхэлсэн бөгөөд 32 мянга орчим ам.доллараар арилжаалагдаж байсан биткойн хоёр мянган доллароор үнэлэгджээ. Уг шийдвэрийн дараа БНХАУ-ын дотоодын төлбөрийн платформ болох “Алипэй” болон БНХАУ-ын хөдөө аж ахуйн банкнаас крипто валютаар төлбөр төлөх боломжгүй болсон тухай шийдвэрийг олон нийтэд мэдээлсэн байна.