Торгуулийн 50 хувиа төлөхдөө гүйлгээний утганы үсэг тоог андуурах, илүү болон дутуу төлөх тохиолдлууд гарч байна

УИХ-аас баталсан Өршөөлийн тухай хууль долоодугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу жолооч нарын 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 24-ний хооронд гаргасан Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 50 хувийг цагаатгана. Харин өршөөлд хамрагдахын тулд жолооч нар 10-р сарын 1-ээс өмнө торгуулийнхаа 50 хувийг төлсөн байх шаардлагатай юм.

Жолооч нар торгуулийн 50 хувиа төлөхдөө гүйлгээний утганы үсэг тоог андуурах, илүү болон дутуу төлөх, банкны аппликэшн ашиглахад алдаа гарах тохиолдлууд бна. Хамгийн түрүүнд жолооч нар жолооны үнэмлэх дээрх торгууль, камерын хяналтаар ногдуулсан торгуулийг өөр өөр дансанд тусдаа төлнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлөөгүй тохиолдолд өршөөлд хамрагдах боломжгүй юм бна.