ОХУ-ын Онцгой байдлын албаны Сайдын түр үүрэг гүйцэтгэгч томилогджээ 

Өнгөрөгч лхагва гарагт ОХУ-ын Онцгой байдлын Сайд Евгений Зиничев, Красноярскийн бүс нутагт болсон аврах албаны бэлтгэл сургуулилалтын үеэр амиа алдсан тухай тус улсын Онцгой байдлын албанаас мэдэгдсэн юм. Онцгой байдлын албанаас мэдээлснээр тэрбээр кино найруулагч Александр Мельникийн амийг аврах гэж усруу үсрэн орж байгаад хад мөргөн амиа алдсан байна. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Онцгой байдлын албаны Сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай зарлиг  гаргасан байна. Энэ дагуу ОХУ-ын Онцгой байдал, иргэний хамгаалал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх яамны сайдын түр үүрэг гүйцэтгэгчээр Александр Чуприян Петровичийг томилжээ. Хурандаа, генерал Александр Чуприян нь 2018 оны 6-р сараас хойш ОХУ-ын Онцгой байдлын албаны дэд сайдын үүрэг гүйцэтгэж байжээ.