АНУ-ын  Ерөнхийлөгч Жо Байден  хар салхины гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ажиллаж байна 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хар салхины улмаас орон гэргүй болсон 1,2 сая иргэнтэй уулзжээ. Орон гэргүй болсон иргэдийг түр хорогдох байрт нүүлгэн шилжүүлэхээс гадна гамшгаас үүдэлтэй хохирлын хэмжээг тогтоож, нөхөн төлбөр олгохоо АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Өнгөрөгч 8-р сарын 29-ний өдөр АНУ-ын зүүн эргээр дэгдсэн Ида хар салхины улмаас 40 гаруй хүн амиа алдсан тухай тус улсын гамшгаас хамгаалах газраас мэдэгдсэн байна. Тус улсын Нью-Жерси, Луйзанна муж болон Нью-Иорк хотод хар салхины улмаас нөхцөл байдал хүндрээд байгаа юм байна. Ида хар салхины улмаас Нью-Йорк хотод их хэмжээний бороо орж, үер буусны дараа онц байдал зарласан байна. АНУ-ын үндэсний цаг уурын алба Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд нэг цагийн турш тасралтгүй орсон борооны улмаас үерийн түвшин найман см-т хүрчээ. Хотын метроны шугамын ихэнх хэсэг хаагдаж, Нью-Йорк болон Нью- Жерсигээс гарах галт тэрэг, нислэгүүд цуцлагдсан байна.

Хүчтэй хар салхины улмаас мод үндсээрээ булгарч, байшингийн дээвэр хууларч, цахилгааны шугам нуран унажээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, Луизиана муж улсад 950 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон байна. Цахилгааны шугамыг сэргээн засварлах ажил хэдэн долоо хоногоор үргэлжилж болзошгүй гэж муж улсын цахилгаан эрчим хүчний газраас мэдэгджээ. Ида хар салхины улмаас гарсан хохиролын хэмжээ 50 тэрбум ам.долларыг давсан тухай АНУ-ын сангийн яамнаас мэдэгдсэн байна.