Манай улс шатахууны 21-35 хоногийн нөөцтэй

Өнөөдрийн байдлаар манай улс АИ-92 шатахуун 21 хоног, дизель түлшний 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байгаа  юм. Харин шатахууны үнэ нэмэгдэж нөөц тасрана гэсэн худал мэдээллээс болж хоногт шатахууны хэрэглээ огцом нэмэгдснийг онцоллоо. Ингэснээр улсын хэмжээнд 1000 орчим тонн шатахуун хэрэглэдэг байсан бол ташаа мэдээллээс болж 200 орчим тонноор өсчээ. Иймд иргэдийг худал мэдээлэлд автахгүй байж зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг Ашигт малтмал газрын тосны газраас анхаарууллаа.