Улсын хэмжээнд  нийт 655 мянган га-д тариалалт хийжээ

Манай улс энэ онд дотоодынхоо төмс хүнсний ногооны хэрэгцээний 60 гаруй хувийг хангах бол улаанбуудайн хэрэгцээгээ бүрэн хангана. Улсын хэмжээнд  нийт 655.0 мянган га-д тариалалт хийжээ. Үүнээс 420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо тарьжээ. Урьдчилсан тооцооллоор 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авах төлөв гарсан. Харин өнөөдрийн байдлаар тариаланчдаас ирсэн мэдээллээр улаан буудайн ангилан хураалт ерөнхийдөө явагдсан. Хураалт жигдэрч эхэлж байгаа бол, төмс хүнсний ногооны хураалт 30 гаруй хувьтай байгаа гэлээ. 10 дугаар сарын 20-д гаргаад ургацаа бүрэн хурааж дуусгахаар иргэд, тариаланчид ажиллаж байна.  Ургац хураалтын ажилд цэргүүд, оюутнууд, халамжийн болон гэрээт ажилтан, нийт 9000 орчим хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.