Цар тахлын үед дэлхий дахинд орон сууцны үнэ өсжээ

Дэлхий дахинд “Ковид-19”-ийн халдварын дэгдэлт нэмэгдэхийн зэрэгцээ үүнийг дагаад орон сууцны үнэ өссөн талаар “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна. Герман улсын Берлин хотын захирагч Михиел Мюллерийн “Bloomberg” агентлагт өгсөн мэдээллээр тус улсад орон сууцны үнэ сүүлийн 10 жилд байгаагүйгээр өссөн байна. Цар тахал дэгдэснээс хойш 18 сарын хугацаанд Европ тивд орон сууц  худалдан авахаар зорьж байгаа хүмүүс олон хүндхэн асуудалтай тулгарсан байна. Францын Парис, Италийн Ром, Германы Берлинд шинэ орон сууцны хомсдол үүссэнээс гадна хэт өндөр зээлийн хүүтэй холбоотойгоор байрны үнэ өнгөрсөн 10 жилийн дунджаас 1500-4500 еврогоор өссөн байна. АНУ-ын үл хөдлөхийн хамгийн том агентлаг болох “Freddie Mac”-ын гүйцэтгэх захирлын хэлснээр  Нью-йорк, Бостон, Лос Анжелес зэрэг хотуудад орон сууцны үнэ 2000-аад оны  оргил үеийн үнийн өсөлтөөс  30 гаруй хувиар өссөн байна. Түүнчлэн Азийн орнуудад орон сууцны үнийн  хөөрөгдөл  2008-2009 оны санхүүгийн хямралын өмнөх саруудтай төстэй байгаа бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямрал  үүсгэх магадлалтай гэж “Bloomberg” мэдээлжээ.