Нийслэлд стандартад нийцсэн дугуйн зам дутагдаж байна

Замын түгжрэл ихэссэн энэ үед цаг заваа хэмнэж, өдөр тутамдаа унадаг дугуй, цахилгаан дугуй унах иргэд олон болсон. Гэсэн ч нийслэлийн хэмжээнд  дугуйгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандарт шаардлагад нийцсэн зориулалтын дугуйн зам байхгүй хэвээр байна. Түүнчлэн   унадаг дугуйн замын захаас шон турба, хайс, хашаа хүртэлх зай 0.5 метрээс багагүй байна хэмээн стандартад заасан байдаг. Гэвч бодит байдал дээр дугуйн замынхаа голд шон хатгасан байдаг. Энэ мэтчилэн  иргэд дугуйгаар зорчиход маш олон саад бэрхшээл тулгардаг. Тиймээс цаашдаа нийслэлд  стандартад нийцсэн дугуйн зам зайлшгүй хэрэгтэй гэлээ.