Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай өчигдөр уулзалт хийжээ. Уулзалтаар 9-р сарын 27 буюу ирэх даваа гарагт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэл өгсөн бөгөөд үүний дагуу шатахуун борлуулагч компаниуд маргааш гэхэд шатахууны борлуулалтыг хэвийн болгоно гэсэн хүлээттэй байна. Түүнчлэн өчигдөр 1210 тонн АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд ирсэн гэж мэдээлж байна. Мөн БНХАУ-ын “Петрочайна интернэйшнл” компанийн хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 2500 тонн АИ-92 автобензин ачсан галт тэрэг Хөх хотоос Эрээний боомт руу хөдөлсөн байна. Шатахуун ачсан галт тэрэг манай улсад ирэх 7 хоногийн дундуур ирнэ гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ.
