Манай улсад бүртгэгдэж байгаа “Ковид-19” цар тахлын 80-90 хувьд альфа хувилбар давамгайлж, үлдсэн хувь нь дельта хувилбар байх эрсдэлтэй байгаа. Гэтэл дельта хувилбарын вирус нь анхны хувилбараас 1000 дахин их бөгөөд халдварлах чадвар өндөртэй нь тогтоогдсон. Тиймээс дельта хувилбараас хамгаалах гол арга нь 3 дахь тун вакцинаас гадна дотоод, гадаад орчинд ч амны хаалтаа авахгүй байх, амны хаалтаа тайлж үйлчлүүлдэг газар руу орохгүй байхыг эрдэмтэд зөвлөж байна. Шинэ хувилбар нь альфа хувилбараас хэд дахин илүү халдварлах чадвар өндөртэй учир нь дэлхий нийтийн хувьд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг илүү чангаруулж, хувийн хамгаалалтыг улам сайжруулах шаардлагатай юм байна. Тэгвэл бүүстер тун буюу 3 дахь тун вакцинд хамрагдсан 280.000 гаруй хүний 0.1 хувь нь л дельта вирусээр халдварлажээ. Өөрөөр хэлбэл одоо 3 дахь тун вакцин дараагийн шийдлээс гадна иргэд амны хаалтгүй битүү орчинд үйлчилгээ үзүүлдэг газар руу орохгүй байхыг эрдэмтэн зөвлөж байна. Дельта хувилбараар өвчилсөн иргэдийн 95 хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй юм байна.
