Цэрэг хүний соёл, биеэ авч явах эрдмийн нэгээхэн хэсгээс суралцах боломжтой цэргийн бяцхан хуаранг байгуулжээ

Цэргийн алба хааснаар хатуужиж, сахилга баттай болохоос гадна эх оронч үзэл төлөвшин тогтоход эерэг үр нөлөөтэй гэж үздэг. Үүнээс гадна, алба хаах хугацаанд хувь хүний соёл, биеэ авч явах эрдэмд суралцдаг. Тэгвэл цэргийн алба хаасан хүмүүст цэргийн хуарангийн дурсамжийг нь эргэн сануулах, харин хүүхэд залууст цэргийн хуарангаар аялах боломжийг олгосон нэг байлдагчийн “Мини казарм”-ыг Монгол цэргийн музейд байгуулсан байна. Энэхүү үзэсгэлэнг “Зэвсэгт хүчний 100 жилийн ой”-г тохиолдуулан он дуустал дэлгэж байгаа юм байна. Үзэсгэлэнд “Мини казарм”-аас гадна зэвсэгт хүчний түүхэн дэх үе үеийн онцлог үзмэрүүд багтжээ.