Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй 53 авто зогсоол, зөвшөөрөлгүй 127 авто зогсоол байна. Нийтийн эзэмшлийн талбай болон байгууллага өөрийн эзэмшлийн гадаах талбайд хашилт хийж төлбөр хураах нь хууль бус. Тиймээс иргэд олон нийт энэ талаарх хүсэлтээ Нийслэлийн газрын албанд хүргүүлж хашлага хаалт хийсэн газруудыг шалгуулах, хэрэв гадаах талбай нь тухайн байгууллагын эзэмшлийнх биш бол нийтийн эзэмшлээр ашиглах зориулалтыг сэргээлгэх боломжтой юм байна. Нийслэлийн засаг даргын 2020 оны захирамжаар албан байгууллагууд өөрийн эзэмшлийн гадаах талбайгаа тусгаарлахдаа төмөр хашаа гинжин хаалт зэргийг ашиглахгүй, зүлэг цэцэг модоор хайс хийнэ гэж заасан байдаг байна
