УОК- ын хуралдаанаас гарсан  шийдвэрүүд

Даваа гарагт Улсын онцгой комиссоос “Ковид-19”-ийн цар тахлын нөхцөл байдалтай холдбогдуулан мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдлийн үеэр хэд хэдэн чухал  шийдвэрийг танилцуулсан юм.

УОК- ын хуралдаанаас гарсан  шийдвэрүүд

  1. ЭМЯ, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 10-р сарын 1-ээс эхлэн 11-р сарын 1 хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх
  2. Их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах
  3. Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн толгойг солих зарчмаар явах журмыг хүчингүй болгон цаашдаа автомашины толгойг солихгүйгээр тээвэрчид ачаа буулгах цэг рүү явах
  4. 10-р сарын 15-аас эхлэн хилийн чанадаас ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүй.  Нисэх онгоцны буудал дээр PCR шинжилгээнд хамруулан гэрийн ажиглалтад шилжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.