10-р сарын нэгнээс өмнө амжиж зөрчлийн торгуулийнхаа 50 хувийг төлж, өршөөлд хамрагдахаар багагүй хугацаа зарцуулж, явдал чирэгдэл болж байгааг жолооч нар хэлж байна . Тэдний зарим нь цахим сайт ачаалалтай эсвэл алдаа зааж байгаагаас торгуулиа биечлэн очиж төлж байна. Мөн авто машины өмнөх эзэмшигчийн торгууль нэмэгдэж харагдах, торгуулиа төлсөн ч торгуулийн сайтаас мэдээлэл нь арилахгүй байх зэрэг асуудал гарч байгаа тул тэд хаашаа, хэнд хандахаа мэдэхгүй байна.
Жолооч нар торгуулиа torguuli.police.gov.mn сайт руу орж Төрийн банк, Голомт банкны аппликейшн, Гэрэгэ, И-монголиа, Smartcar аппликэшнээр дамжуулан төлөх нь хялбар гэдгийг тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Харин авто тээврийн үндэсний төвөөс өмнөх торгууль тухайн жолоочид хамаарахгүй, жолооч зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авсан өдрөөс хойших торгуулиа төлөх юм байна. И-монголиа системээр өчигдрөөс эхлэн торгууль төлөх боломжтой болсон. Одоогоор 2000 гаруй жолооч тус системээр дамжуулан төлжээ. Торгууль төлөх үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага тухайн иргэний торгуулийн төлбөрийг төлсөн горимд шилжүүлэх ёстой. Тиймээс жолооч нар тухайн байгууллагатай шууд холбогдсон нь хялбар юм байна.