10-р сарын 1-ээс жолооны үнэмлэхээ цахимаар шалгуулан хөдөлгөөнд оролцох боломжтой болно

Жолооч нарын дунд түгээмэл тохиолддог асуудал бол жолооны үнэмлэхээ мартах явдал байдаг. Тэгвэл ирэх 10-р сарын 1-ээс эхлэн “E-mongolia” гар утасны аппликейшн рүү нэвтрэн орж, цахим жолооны үнэмлэхээ замын цагдаад шалгуулан, хөдөлгөөнд оролцох боломжтой болно.

“E-mongolia”  цахим системийн шинэчлэгдсэн хувилбар ирэх 10-р сарын 1-ээс эхлэн хэрэглээнд нэвтрэхээр болжээ. Тэгвэл уг шинэчлэсэн  хувилбарт иргэдийн жолооны үнэмлэх цахим хэлбэрээр байршжээ. Жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжсэнээр жолооны үнэмлэхээ мартсан тохиолдолд “E-mongolia” системд буй цахим жолооны үнэмлэхээ үзүүлэн зорчих боломжтой юм. Жолооны үнэмлэхээ мартаж гараад хөдөлгөөнд оролцоход цагдаа зогсоогоод хурууны хээгээр нь таныг мөн гэдгийг баталчихаад байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Тиймээс жолооны үнэмлэх цахимжиж байгаа нь зөв шийдэл гэдгийг иргэд хэлж байлаа. Цахим жолооны үнэмлэхээр зорчих асуудлаар Хууль зүйн яам, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Иргэд 10-р сарын 1-ээс цахим үнэмлэхээ ашиглахад болно гэлээ.