“Пфайзер-бионтех” компани “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх эмийн туршилтаа эхлүүлжээ

Америкийн эмийн үйлдвэрийн “Пфайзер-бионтех” компани “Ковид-19”-ийн халдварыг  эрт үед нь эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх зориулалттай эмийн клиник туршилтуудыг эхлүүлснээ мэдэгджээ. Эмнэлзүйн туршилтын үр дүн эерэг үзүүлэлтийг харуулснаар дараагийн шатны клиник туршилтыг 18-аас дээш насны 2600 гаруй хүн дээр явуулах юм байна.

Уг эмийг “Ковид-19”-ийн  халдварын анхны шинж тэмдгүүд илрэх үед эсвэл эмнэлэгт хэвтэх шаардлагагүй хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс, “Ковид-19”-ийн халдвараар өвдсөн  хүнтэй хавьтал болсны дараа  хэрэглэж болох гэнэ. Эмийг өдөрт 2 удаа 5-10 хоногийн хугацаанд ууснаар 18-аас дээш насны хүний эсрэг биетийн түвшин өндөр гарч байгааг туршилтаар нотолж чадсан байна. Олон хүнийг хамарсан клиник туршилтыг явуулсны дараагаар ДЭМБ болон АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар баталгаажуулснаар уг эмийг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Ирэх оны 3-р сард албан ёсоор борлуулж эхлэх боломжтой гэж “Пфайзер-бионтек” компаниас мэдэгдсэн байна. Эмийн үйлчилгээ зөвхөн “Ковид-19”-ийн халдварын эсрэг биш, уг эмийг “дархлалын олдмол хомсдол”-оор өвдсөн хүмүүс ч хэрэглэж болно гэдгийг мөн дурджээ.