Хүртээмжийн үнэлгээ хийсэн 45 байгууллагаас 8 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой гэж дүгнэгджээ

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран дүүргүүдийн эрүүл мэндийн төв, төрөх эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулиудаас бүрдсэн 45 байгууллагад хүртээмжийн үнэлгээ хийсэн байна. Үнэлгээгээр 2 эмнэлэг, 6 сургууль хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэхэд хүртээмжтэй гэж гарсан бол 37 байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх боломжгүй дүн гарчээ. Үнэлгээг хийхдээ байгууллагуудын гадаах довжоо, шат, налуу зам, явган хүний зам, хаалганы өргөн, босгоны өндөр, угтах үйлчилгээний хэсгийн өндөр, ариун цэврийн өрөөний багтаамж зэргийг үндэслэсэн юм байна. Хэдийгээр нийслэлийн тэргүүний сургуулиудад үнэлгээ хийсэн ч цөөн сургууль стандартын дагуу байгаа нь ихэнх сургууль тусгай хэрэгцээт сурагчдад хүртээмжгүй байгааг илэрхийлж байна.