Америкийн нэгдсэн улс Афганистанаас цэргийн хүчээ татаж авах шийдвэрийг ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч 8-р сард гаргасан. Гэсэн хэдий ч тус улсын цэрэг армийн 2 генерал ерөнхийлөгч Жо Байденыг Афганистан улсад 2500 цэргийг үлдээж болно гэсэн үүргийг Батлан хамгаалах яаманд өгсөн хэмээн мэдэгдээд байгаа нь олны анхаарлыг татаад байна
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Конгрессийн хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр Бүгд найрамдах намын хууль тогтоогчид одоогийн ерөнхийлөгчийн гаргаж байгаа шийдвэрүүдийг хатуу шүүмжилсэн байна. АНУ-ын Конгрессийн хэлэлцүүлгийн үеэр генерал Марк Милли, Фрэнк Маккензи нар ийнхүү мэдэгдсэн нь ерөнхийлөгч Жо Байдены гаргасан “Цэргийн хүчээ бүрэн татан авна” гэсэн шийдвэртэй нь зөрчилдөж байна гэж Бүгд найрамдах намын Сенатууд үзэж байгаа юм. Мэдэгдэл хийсэн генералуудын нэг Марк Милли ч цэргүүдийг үлдээх шийдвэрийг дэмжиж байсан гэдгээ илэрхийлсэн байна. Харин ерөнхийлөгч Жо Байдений зүгээс ийм шийдвэр гаргаагүй гэдгээ мэдэгдсэнээс гадна дахин Афганистан улсад цэрэг армийн үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ онцолжээ. Мөн БНН-ын сенатууд “Цэргийн хүчээ татан авах” шийдвэрийг богино хугацаанд гаргасан нь хариуцлагагүй үйлдэл байсан гэдгийг дурджээ. Мөн АНУ-ын цэргийн хүч Афганистан улсыг орхин гарсны улмаас Талибанчууд Засгийн эрхийг гартаа оруулж олон мянган энгийн номхон иргэн амь үрэгдсэн гэж үзэж байна. Үүнээс гадна Аляска муж улсын сенатч, Бүгд найрамдах намын гишүүн Дан Салливан ерөнхийлөгч Жо Байденаас та “Ташаа мэдэгдэл” хийсэн байх боломжтой юу? Хэмээн асуухад тэрбээр асуултанд хариулахаас татгалзсан нь олон хүмүүсийн эргэлзээг төрүүлж байгаа юм.