Тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй байна

Монгол улсад тусгай хэрэгцээт 107 мянган иргэн байдаг нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Үүнээс 34.8 мянган иргэн Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд тэдний 6 мянга орчим нь тэргэнцэртэй иргэн байна гэсэн албан бус тоо байна. Тэгвэл тэдгээр иргэд бусдын адил өдөр тутамд нийгмийн харилцаанд ороход олон асуудал тулгамддагийн нэг нь нийтийн тээврийн стандарт, хүрэлцээгүй байдал бөгөөд энэ асуудал өнөө ч шийдэгдэхгүй байсаар байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний 100 чиглэлд 935 автобус иргэдэд үйлчилж байна. Үүнээс таван шар офицер чиглэлд явдаг 8 автобусаар тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэх боломжтой. Тэдгээр автобусны чиглэл нь тэргэнцэртэй иргэдийн явах чиглэлд тэр бүр таарахгүйгээс үйлчлүүлж чаддаггүйг тэдний төлөөлөл хэлж байна. Мөн тэргэнцэртэй иргэд өдөр тутамд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь ховор. Хааяа үйлчлүүлэхэд зорчигчдын тусламжтай бууж суудаг байна.

Харин энэ талаар нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилж байгаа зорчигч тээвэр гурав компаниас тодруулахад тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэх боломжтой 36 автобус байдгаас өдөрт 32 орчим нь байнгын үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн юм. Шийдвэр гаргагч нар тусгай хэрэгцээт иргэдийн саналыг сонсож байна гэдэг ч тэдний саналаар төсөвт тусгагдаж, амьдрал дээр ажил болсон шийдвэр  ховор байна