Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, ажилтнууд цэцэрлэгийн насны нийт 1000 гаруй хүүхэдтэй юм байна. Тэгвэл тус эмнэлэг дэргэдээ 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй болжээ. Цар тахлын үе гэлтгүй бүхий л цагт ачаалалтай ажилладаг эмч, ажилтнуудын хувьд энэхүү цэцэрлэгийг байгуулсан нь тэдний амьдралд маш дэмтэй, сайхан санаачилга байсан хэмээн баярлаж байна.
Манай улсад байгууллагын дэргэдэх нийт 24 цэцэрлэг байдаг. Тэгвэл эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг 1971 онд баригдсан хуучин захиргааны байраа засаж, тохижуулж эмч ажилчдын хүүхдийн цэцэрлэг байгуулжээ. Уг цэцэрлэг нийт 100 хүүхдийг хүлээн авч, дөрвөн бүлэг, 22 багш, ажилтантай үйл ажиллагаагаа 10 сард эхлүүлэхээр болжээ.
Цэцэрлэгийн хүрэлцээ муу энэ үед нарын хувьд ажлынхаа хажууд хүүхдээ цэцэрлэгт явуулах нь тэдэнд амар байх болно гэдгийг эмч хэлж байлаа. Мөн энэхүү цэцэрлэгийг улсын төсвөөр бариагүй, нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн байгууллагууд хөрөнгө оруулж, гүйцэтгэх ажлыг хариуцсан гэдгийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга хэлж байлаа.