8-р сарын 30-аас эхлэн улс орон даяар албан ёсоор “Ковид-19”-ийн халдварын эсрэг дархлаа сэргээх 3-р тунг хийж эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар вакцины 2 тунд хамрагдсаны дараа халдвараар өвчлөөгүй иргэд 3-р тунд хамрагдана гэж заасан. Өнөөдрийн байдлаар 328.189 иргэн вакцины 3-р тунд хамрагдсан байна. Тэдний ихэнх нь 2 тунтай, халдвараар өвчлөөгүй иргэд байна. Харин 2 тунгаа хийлгэсний дараа болон өмнө халдвараар өвчлөөд эдгэсэн бол гуравдугаар тун хийлгэх шаардлагагүй гэж мэдээлсэн. Харин зарим албан байгууллага ажилтнууддаа 3 тунд хамрагдсан байхыг шаардаж, 3 тун хийлгэсэн иргэдэд үйлчилж байгаа учраас ажил мэргэжил албан байгууллагын зайлшгүй шаардлагаар өвчлөөд эдгэсэн иргэдэд вакцины 3-р тунг хийж байгаа юм байна.
