2020 онд орон сууцны нэг метр квадратын үнэ дунджаар 2.5 сая төгрөг байсан бол энэ жил 2.7 сая төгрөг болсон нь материал дагасан өсөлттэй холбоотой гэж холбогдох байгууллагууд үзэж байна. Мөн ипотекийн зээлийн хүүг бууруулсантай холбоотой эрэлт нэмэгдсэн нь үнэ өсөх нэг шалтгаан болсон гэлээ. Барилгын төсөл хэрэгжүүлэгч хувийн компаниудын үнэд төрөөс өөрөөр хэлбэл салбар яамнаас шууд нөлөөлөх боломжгүй юм байна. 2021 оны 8-р сарын байдлаар 822 тэрбум төгрөгийн зээлийг 10 мянган зээлдэгчдэд олгоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. Харин барилгын материалын үнийн өсөлтийн тухайд жижиглэнгийн буюу өрсөлдөөн ихтэй борлуулагддаг барилгын материалын үнэ буцаад буурах боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл жижиглэнгийн буюу өрсөлдөөн ихтэй барилгын материал худалдаачид материалын үнэ өөрчлөгдөөгүй, үнийн өсөлт тээврийн зардлаас шууд хамаарч байна гэлээ.
БХБЯ зах зээлд нийлүүлэгдэж байгаа материалын гуравны нэгээс дээш хувийг оруулж ирж, үйлдвэрлэдэг ААН-ийг тогтоож өрсөлдөөний тухай хуулиар үнийн хөөсрөлтийг хянахаар ажиллаж байгаа юм байна. Мөн УОК, НОК-оос хил гааль дээрх материалыг аль болох түргэн нэвтрүүлэх асуудалд анхаарч дэмжихийг хүссэн гэсэн юм.