НӨАТ төлөгчдийн хамрагдалт 80-90 хувь болсон тохиолдолд буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг эргэн харах боломжтой

Далд эдийн засгийг ил болгож, төлсөн татвараа бүртгэлжүүлэх зорилготой  “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  НӨАТ-ын орлого сүүлийн 3 жилийн байдлаар 25 хувиар өсч, энэ оны эхний 8 сарын байдлаар 403.2 сая ширхэг баримтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээд байгаа юм байна. Тэгвэл  УИХ-ын нэр бүхий гишүүд болон иргэдийн зүгээс НӨАТ-ын урамшууллын систем буюу буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлж, сар бүр зохион байгуулдаг сугалааг зогсоох шаардлагатай гэж үздэг. Тэгвэл сангийн сайдын зүгээс НӨАТ-ын урамшууллын систем буюу 2 хувийн буцаан олголтыг нэмэгдүүлэхгүй боломжгүй, харин ч буцаан олголтыг тэглэх хэрэгтэй гэжээ. НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд татварын хувь хэмжээг өнгөрсөн хугацаанд огт нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрүүдийг цэгцлэх чиглэлээр ажиллаж байгаа учраас далд эдийн засаг ил болоход үр дүнтэй байгаа юм байна.