Гашуунсухайтын хилийн боомтоор БНХАУ 8.2 сая тонн нүүрсээ татан авч эхэлбэл өдөрт 8100 чингэлэг буюу 260 мянга орчим тонн нүүрс экспортолно

Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтод 8.2 сая тонн нүүрс саатаад байгаа. Тэгвэл Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян нар цахим уулзалт хийж, хятадын талаас саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрсэн байна. Улмаар Гашуунсухайт хилийн боомтын нүүрсний экспортыг энэ өвөлдөө багтаан хэвийн түвшинд хүргэнэ гэж засгийн газраас мэдэгдлээ. 

Энэ онд манай улс 42 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсөвт тусгасан ч цар тахлын улмаас таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсэж, улмаар БНХАУ-ын импортын хэмжээгээ багасгасан. Энэ ч үүднээс Гашуунсухайт хилийн боомтод өнөөдрийн байдлаар 8.2 сая тонн нүүрс хуримтлагдсан. Хэдийгээр БНХАУ-ын талаас амнат төлөгдсөн, төлбөр хийгдсэн нүүрс ч экспорт гацсаны улмаас тус боомтоор экспортлох байсан нүүрс зогсож, орлого саатаад байсан юм.

БНХАУ-аас шаардлага тавьсны дагуу манай улс Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг өнгөрөгч 9-р сард ашиглалтад оруулсан. БНХАУ-ын саатсан нүүрсийг татан авч эхэлбэл, 24 цагийн турш тасралтгүй тээвэрлэлт хийж, өдөрт 8100 чингэлэг, нэг чингэлэгт 32-35 тонн нийт 260 мянга орчим нэвтрүүлэх юм. Өнөөдрийн байдлаар манай улс 12.8 сая тонн нүүрс экспортлоод байна.