Манай улс жилд бэлтгэгддэг 600 тонн махны ердөө 5 хувь буюу 30 гаруй тонн махыг экспортолдог

Монгол улсын 2020 оны мал тооллогын дүнгээр 67 сая толгой мал тоологдсон байна. Улсын хэмжээнд жилд  дунджаар 600 тонн орчим мах бэлтгэгддэг байна. Өнгөрсөн онд дээрх 600 тонноос ердөө 5 хувь буюу 30 гаруй тонн адууны болон дулааны аргаар боловсруулсан махыг экспортолжээ. Экспортын 90 хувь бнхау руу хийгддэг бол үлдсэн хувийг оху, иран, казакстан зэрэг улс руу экспортолж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар манай улс жилд дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна 50-150 тонн мах эскпортлох боломжтой гэж тооцоолдог ч экспортоо төдийлөн нэмэгдүүлж чадахгүй байна.

Махын экспортод тулгамддаг гол асуудлууд нь малын гоц халдварт өвчин болон махны хяналт үйлдвэрлэлийн шат дамжлага, лабораторийн дамжлагуудын дата мэдээлэл хангалтгүй зэрэг юм байна. Мөн улирлаас шалтгаалан тогтмол экспортолж чаддаггүй учраас мах импортоор авдаг улсуудын хэрэгцээг тогтмол хангаж чаддаггүй байна.

2017 онд засгийн газар малын гоц халдварт өвчнөөс ангид бүс байгуулж жилийн дөрвөн улирал мах экспортлох боломжийг бүрдүүлэх шийдвэр гаргаж, гадны улс орнуудын туршлагыг судлаж, мэргэжилтнүүд урьж сургалт зөвлөгөө авах зэрэг ажлуудыг хийсэн ч өнөөдрийн байдлаар уг ажил мартагдсан байна.

67 сая малтай манай улсын хувьд махны экспортоо саадгүй тогтмол хийдэг болчихвол эдийн засагт эерэг нөлөө авчирах юм. Жишээлбэл, нэг кг хурганы мах БНХАУ-д 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй зарагддаг бөгөөд ашиглаж чаддаг бол хөрш орон манай улсын хувьд энэ мэт боломж байсаар байгааг мэргэжилтнүүд хэлж байна.