Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байна

Дэлхийн эдийн засаг  цар тахлын үр дагавраас шалтгаалан сэргэх үйл явц саарч, эрүүл мэндийн асуудлуудаас үүдэлтэй эрсдэл улам бүр нэмэгдэж байгааг Олон улсын валютын сан анхааруулжээ. Тус сангийн мэдээлснээр, гадаадын боомтуудаас ирэх хэрэглээний барааны нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаас гадна эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг хэрэглээний зардал багасаж байгаа нь энэ оны эдийн засгийг бууруулахад нөлөөлж байна гэж үзжээ..

Олон улсын валютын сан дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох АНУ-ын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бүтэн нэг хувиар бууруулан 6 хувьд тооцож байгаа юм. Мөн дэлхийн эдийн засгийг энэ онд 5.9 хувиар өснө хэмээн таамаглаж байсан хэдий ч аравдугаар сарын байдлаар хэтийн төлөвөөс 1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин 2022 оны өсөлтийг 4.9 хувьд хэвээр үлдээсэн байна. Үүнээс гадна тус сангийн мэдээлснээр, гадаадын боомтуудаас ирэх хэрэглээний барааны нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаас гадна эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг хэрэглээний зардал багасаж байгаа нь энэ оны эдийн засгийг бууруулахад нөлөөлсөн байна. Түүнчлэн “Ковид-19“-ийн дельта  хувилбар эрчимтэй тархаж байгаагийн зэрэгцээ цаашид шинэ хувилбарууд үүсэж болзошгүй байгаа нь цар тахлаас хэзээ ангижрах вэ? гэдэг асуултын хариуг бүдгэрүүлж байна” гэж Олон улсын валютын сангийн тайланд онцлон тэмдэглэжээ.