ОХУ, БНХАУ-ын цэргийн хамтарсан сургуулилт Япон тэнгист эхэллээ

Орос, Хятадын тэнгисийн цэргийн хамтарсан “Тэнгисийн хамтын ажиллагаа-2021” сургуулилалт Япон тэнгист эхэлсэн тухай ОХУ-ын Тэнгисийн цэргийн Номхон далайн флотын хэвлэлийн албанаас мэдээллээ. ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотоос уг сургуулилалтад шумбагч онгоц эсэргүүцэгч  "Адмирал Пантелеев” хөлөг онгоц, төслийн харуулын хөлөг онгоцууд  мөн Мина тээвэрлэгч үндсэн хоёр хөлөг онгоц, 877 төслийн шумбагч онгоц, пуужинт хөлөг онгоцууд болон чирэгч хөлөг онгоц оролцох юм байна.

Харин Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн флотоос Мина зөөгч "Кунь Мин" онгоц, "Нань Чан"  харуулын хөлөг онгоцууд, мөн дизель шумбагч онгоц, хангамж, аврах ажиллагааны хөлөг онгоцууд тус тус оролцох юм байна. Хятадын хөлөг онгоцууд Япон тэнгис дэх Их Петрийн булангийн хөлөг онгоцны зогсоолд иржээ. Орос-Хятадын сургуулилалтад Тэнгисийн цэргийн бүрэлдэхүүнээс гадна Оросын Номхон далайн флот, Хятадын ардын чөлөөлөх армийн 12 нисэх онгоц, нисдэг тэрэг зэргийг турших юм байна. Сургуулилалтын явцад хоёр улсын тэнгисийн цэргүүд тактикийн хамтарсан нислэг хийх, хөлөг онгоцуудад мина эсэргүүцэх дэмжлэг үзүүлэх, тэнгисийн бай руу их буугаар галлах, дайсны шумбагч онгоцыг хайх тактик боловсруулах зэрэг үйл ажиллагаанууд явагдана гэж мэдээлжээ.