Хувьсах  зардлын  дундаж  норматив 2016 оноос хойш шинэчлэгдээгүй

Сурагч хаана суралцаж байгаагаас үл хамаарч, боловсролыг үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах эрхтэй. Гэхдээ төр, хувийн хэвшил гэсэн өмчлөлийн хэлбэр, нөгөө талаас хамран сургах тойргийн асуудлын улмаас зарим хүүхэд 50 сурагчтай ангид, зарим хүүхэд 15 сурагчтай ангид суралцаж байна. Харамсалтай нь үр дүнд нь боловсролын чанар, тэгш хүртээмж өөр ч төрөөс нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээ ялгавартай байна.

Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл, сургалтын онцлогоос хамаарч тогтоодог. Гэхдээ 2016 оноос хувьсах  зардлын  дундаж  нормативыг  шинэчлээгүйгээс төсвийн төлөвлөлт, хуваарилалт бодитой бус байна гэж Үндэсний аудитын газраас хийсэн “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн” тайланд дурдагджээ.

Улсаас хувийн хэвшлийн ЕБС-д нэг хүүхдийг 86-459 мянган төгрөгөөр тооцож, хувьсах зардал олгодог. Тэгвэл 2020 онд хувийн хэвшлийн 157 ЕБС-д 46783 хүүхдэд ногдох 18.8 тэрбум төгрөг олгожээ. Одоогийн салбарын сайдын тухайд өнгөрөгч 2-р сард 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм.  Хувьсах зардлын асуудлыг төсөв хэлэлцэж эхэлсэн энэ үед эргэн харах шаардлагатай байна.